Хүүхдээ яаж хичээлд нь дуртай болгох вэ?
Та бүгд нэгдүгээр ангийн хүүхэд өнөөдөр хичээлтэй гээд маш баясгалантай нь аргагүй нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр гүйж байдгийг харсан л байх. Үүний нууц маш амархан. Энэ нууц нь бие даах чадвар ба өөртөө итгэх итгэл бүхий хүсэл юм. Бусад зүйлс нь зөвхөн таниас шалтгаалах зүйл юм. Хүүхдийг яаж дараах зүйлсийг өөрөө хийдэг болгох вэ? Хичээлдээ явахын тулд өөрөө өглөө эрт босдог болохТом хүмүүсээр хэлүүлэлгүй, үглүүлэлгүй хичээлдээ шаардагдах зүйлсийг бэлтгэдэг болохЭцэг эхээрээ гуйлгалгүй, чирүүлэлгүй сургууль руугаа дуртай нь арга үгүй явдаг болохСургуулиасаа цагтаа ирдэг болохДаалгавраа цагт нь хийж гүйцэтгэдэг болохӨглөө сургуульдаа эрт явна гээд шаардлагатай цагт нь эрт унтдаг болохИтгэл өгөх Хүүхэд тань сургуульдаа сайн дураар баяр баясгалантай явдаг болгохын тулд та хамгийн түрүүнд тэдэнд итгэж сурах шаардлагатай. Үүнийг сурахад их хэцүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ итгэл хүлээлгэхийн үндэс нь дурын дадал зуршил дээр тогтож байдаг. Та хүүхдээсээ ухаантай юм шиг санагдаж байна уу? Та бүх зүйлийг мэддэг харин тэд юу ч мэдэхгүй арчаагүй юм шиг санагдаж байна уу? Та тэднийг үргэлж хянаж байх ёстой юм шиг санагдаж байна уу? Тэгвэл та ямар дадал зуршлаар хүүхдээ сургах гэж байна вэ? Таны заасан шугамаар явж байхыг уу? Таны тушаалыг гүйцэтгэдэг байлгах гэж үү? Ямар нэг энгийн зүйлд үргэлж таны зөвшөөрлөөр хөдөлж байг гэж үү? Эдгээрийг цэрэгт л заадаг байх. Энд та бүгд анхаарсан бол би таны хүүхдийг бус таныг сургах гэж байна. Хүүхдээ сургуулд нь явуулдаг хүмүүсийн энгийн нэг өдрийг авч үзье л дээ: -Цаг минутыг нарийн ажиглана -Хүүхдээ сэрээх гэж зөөлөн чангаана. Харин тэр нөгөө тийшээ эргээд дахиад зүүдэндээ хөвж эхэлнэ. -Таны санаа зоволт бүр ихэснэ -Эцсийн эсэст та хагас нойрмог хүүхдээ босгоод, угаалгын өрөөнд аваачаад нүүрийг нь угааж өгнө -Өглөөний цайг нь өгнө - Хүрэмнийх нь цахилгааныг татаж, хувцсаа өмсөхөд нь тусална -Тиймээс сургууль хүрэх зам чиргүүлдэн чаргуулдсан хэлбэртэйгээр үргэлжилнэ -Хонхны дуугарахыг сонсмогц таны санаа зоволт бүр ихэснэ Гэтэл та гутлыг нь ч сольж амжаагүй байдаг Ийм маягийн өглөөг нэлээдгүй эцэг эх амсдаг билээ. Одоо харин сургалтандаа орьё. Юуны өмнө та дараах асуултыг хүүхдийнхээ дэргэд өөрөөсөө асуугаад хариултыг нь бас өөрөө хариул -Хэнд сургуульд явах хэрэгтэй юм? Ер нь хэрэгтэй юмуу? - Чамд /Миний хүүхдэд/. Би бол аль хэдийн сурдгаа сурчихсан. -Хэн сургуульд явахыг хүсч байна вэ? - Чи /Тэр/. -Надад түүний сургууль хэрэгтэй юу? - Ерөнхийдөө бол хэрэггүй. -Тэгвэл яагаад би түүний унтах ба хоцрохоос тэгж их айгаад байна вэ? - Яагаад гэвэл ингэх хэрэгтэй, бүгд ингэдэг шүү дээ. Гэхдээ энэ бол буруу юм. -Чамайг өдөр бүр хувцсаа удаан өмсөхийг ажиглах, хоцроод очихыг чинь харах сайхан байна гэж бодож байна уу? -Чамд өөрт чинь хоцрох таалагддаг уу? Хэрэв таны хүүхэд эдгээр асуултуудад "үгүй" гэж хариулах юм бол дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж болох юм. Түүнд дараах зүйлсийг өөрөө хийж байхыг даалгах хэрэгтэй. 1. Одооноос тэр өөрөө сэрүүлгээ тавьж байх 2. Өөрөө сэрж байх 3. Гарах хүртэлх цагаа өөрөө хянаж байх 4. Өөрөө сургуульдаа явахаар гарах ба харин түүнийг гаргаж өгөх гэсэн ээжийгээ хөөдөг байх 5. Сургууль хүртэлх замд зарцуулах цагаа өөрөө зохицуулдаг байх Ингээд яаж цаашаа үргэлжлэхийг нь харцгаая. Яахав эхний өдөр тэр сэрүүлгээ албаар сонсоогүй юм шиг царайлна. Тэгхээр нь та зүгээр хажууд нь жаахан байж байгаад түүнд: -Би чамайг дахиж сэрээж байхгүй. Би явж унтлаа гэж хэл. Тэгэхээр чинь тэр дороо л босоод ирнэ. Гэхдээ заавал ингэж хэлэх биш өөрөөр ч хэлсэн болно. -Надад чиний цаг болон хоцрох чинь хамаагүй гэдгийг сануулах хэрэгтэй. Та зүгээр л хараад суух амар гэж бодож байна уу? Үгүй. Юу ч хийхгүй хараад суух хэцүү. Гэхдээ тэвчих хэрэгтэй. Тэгснээр энэ нь үр дүнгээ өгч эхэлнэ. |